О.Баасанхүүгийн санаачилсан төслийг дэмжсэнгүй

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралданаар өнөөдөр “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулсан бөгөөд тэрээр төслийн танилцуулгыг хийсэн юм.

Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чин хандлага, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын олон улс оронд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, холбоод, эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж төрийн бодлого, эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол судлалыг хөгжүүлэхэд тогтоолын зорилго оршиж байгаа аж.Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей, “Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс монгол судлалыг хөгжүүлэх сан байгуулах тухай зарлиг гаргаад хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ хоёр бодлогын баримт бичиг хэрэгжиж эхлээд аль аль нь жил ч болоогүй хэрэгжилтийн эхний шатандаа байхад заавал Академи гэсэн бүтцийн байгууллага байгуулах шаардлага байгаа юу. Мөн монгол судлалын академи байгуулах эрх зүйн үндсийг судалж үзсэн үү. Монгол Улсын ШУА-ийн эрх зүйн тухай хуультай академи байгуулах асуудал хэр уялдаж байгаа вэ. Түүнчлэн монгол судлал гэдгийг зөвхөн дотроо ярьдаг асуудал биш гадаадын олон улсад монгол судлалаар олон жил хөдөлмөрөө зориулж ирсэн гадаадын эрдэмтэн судлаачид байгаа. Иймд монгол судлалын асуудлыг гадаадад хөгжүүлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгаж болсонгүй юу” гэсэн асуудлыг тавьж байлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн хариултдаа, “ШУА-ийн дэргэд Анагаах ухааны академи, ХАА-н академи зэрэг статтус бүхий академүүд байдагтай адил монгол судлалын талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол судлалын академи байгуулахыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Олон улсын монгол судлалын холбоо гэж байдаг. Монгол судлалыг таниулах, өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж байгаа ч 15 жилийн хугацаанд 5 жилд нэг удаа хурал зохион байгуулснаас өөр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэр утгаар Монгол Улс өнөөдөр гадаадын судалгаан дээр суурилж, эсвэл тэдний гаргасан зүйлийг орчуулж монгол судлалаа ойлгох биш харин монгол судлалын үндсэн төв нь монголдоо суурилж монголд хүмүүс ирж судалгаа хийдэг байх, бид гадныхнаас зөвхөн мэдээлэл авдаг байдлаар судалгааг Монгол Улсад илүү төвлөрүүлээсэй гэж хүсэж байгаа. Тусгаар тогтносон аливаа улс орон шинжлэх ухааны салбарыг онцгойлон авч үздэг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үгүйсгэсэн юм уу давхцуулсандаа бус хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллагынхаа хэмжээнд шинжлэх ухааны тэргүүлэх салбарыг монгол судлал гэж хэлж байгаагаараа онцгой ач холбогдол бүхий түүхэнд бичигдэх үйл явдал болох юм” гэлээ.

Хуралдааны явцад гишүүдийн зүгээс шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлыг дэмжиж байсан бөгөөд харин тогтоолын төсөл энэ хэлбэрээрээ болж байна уу үгүй юу гэдэг дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, статус, бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээний талаас тодорохой болгож зөв шийдэл гаргах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.

Эцэст нь тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолыг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhh:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-10
mglhuu:
ENE HUN MONGOL ULSAD MASH IH HEREGTEI ZOV HUN YUM BAIGAA YUM. MONGOL ULS ARD IRGEDIINHEE ERH ASHIG AMIDRALD HEREGTEI ZUILIIG SHUDRAGAAR YARIJ TEMTSDEG. MONGOL SUDLALIIN TALAAR ZOV L HUULI SANAACHILSAN BAINA. DEMJIGDEEGUI N YAMAR UCHIR HOLBOGDOL BAISAN YUM BOL DOO. SETGUULCHID MIN ARAI DELGERENGUI HURALDAANII TUHAI UNSHIJ MEDEELEL AVAAD OORSDOO DOTROO UNELJ DUGNECHIHEER MEDEELEL ORUULAACHEE. HUNIIG MUULJ DOROMJILJ BAIGAA YUM SHIG YUM BITGII BICHEECHEE
2013-04-10
gachin gar:
hachin jov jov hiisen gar yu chaadn boloo
2013-04-10
zochin:
yum hiih gej bgaa yum baih daa huurhii
2013-04-10
zochin:
erguu joom
2013-04-10
onig:
hahaha
2013-04-10
залуу:
Энэ нөхөр чинь бас хууль санаачилж чаддаг байсынмуу.
2013-04-10