"Анод"-ын удирдлагуудын хурлын тов гарчээ

img

"Анод” банкны удирдлагуудыг холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдөр хуралдаж шийдвэрээ гаргаж байв. Уг шийдвэрийг эсэргүүцэн Н.Даваа нар давж залдах шатны шүүхэд хандаад байсан юм. Тэдний гомдлыг нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд энэ сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болжээ.

Анхан шатны шүүхээс хуурамч хувьцаа гаргасан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдсан  Н.Даваа, Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр, Г.Энхтөр, Гантулга, Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 153.1 -т зааснаар Б.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Гантулга, Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргаж байсан юм.

Мөн нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ