УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана

Уг хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан тавьсан Монгол Улсын Засгийн газар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьцаа эзэмшдэгээ мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг шалган судалж, дүгнэлт ирүүлэх тухай тавьсан асуултын хариуг сонсох юм.
Түүнчлэн ОХУ, Герман улсын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн тухай тайлан сонсох юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ