Итгэл хамбын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэн нээгдэв
Дархан-Уул аймгийн төв музейд дэлгэгдсэн Итгэл хамбын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэнг өнөөдөр сүсэгтэн олон сонирхож, адис авч, залбирч байсан юм. 17 дугаар зууны шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Итгэл хамбыг зориж, түүнд мөргөн залбирах иргэдийн цуваа тасардаггүй. Тэгвэл сүсэгтэн олонд зориулан Итгэл хамбын институтын зүгээс эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэнг түүний удмынхны хүсэлтээр Дархан хотод нээсэн нь энэ юм. Нээлтийн арга хэмжээнд инстутынхан болон ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул, дэд консул нар оролцсон юм. Мөн шашин судлаач Дэлгэр нээлтэнд оролцогчдод зориулан хийморийн сан тавьсан. Итгэл хамбын эдэлж хэрэглэж, байсан эд зүйлсийг дэлгэн харуулснаас гадна сүсэгтэн олныг мөргөж, адис авч болно гэсэн. Үүнээс гадна итгэл хамбын төрсөн нутагт оргилон гардаг рашааныг авчирснаас ард иргэд хүртэж болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Амьд бурхан итгэл хамбын үзэсгэлэнгээс гадна түүний тухай баримтат киног олны хүртээл болгож байгаа энэхүү ажиллагаа тус аймгийн музейд 7 хоногийн турш үргэлжилнэ. У.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ