Хуурамч дуудлага ихсэв
Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын 101. 105 дугаарын утсанд гамшиг ослын дуудлагаас илүүтэйгээр галын дуудлага энэ өдрүүдэд их ирэх болжээ. Харин тэрхүү галын аюул нь гал түймэр гэхээсээ илүүтэйгээр хог, навч шатсанаас үүдэлтэй дуудлага байгаа нь чанаргүй галын дуудлага болж байна гэдгийг онцолсон юм. СӨХолбоо айл өрхийн хогийг байрны өмнө, орц хонгилд овоолоод хаячихдаг харин тэр намрын хуурайшилттай байгаа энэ үед галд өртөх болжээ. Ийм учраас иргэдийг аварч хамгаалах онцгой байдлын албаныхан хогон дээр гарч байгаа гал түймрийг унтраах ажил хийж эхэлсэн байна.
Онцгой байдлын албаныхны мэдээллэж байгаагаар чанаргүй галын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь гадаа гудамж талбайд ил задгай хог шатааж орхисонтой холбоотой. Тиймээс чанаргүй галын дуудлага дээр ажиллаж, хогон дээр гарсан галыг унрааж байх хугацаанд хэн нэгний аминд хүрэх гамшиг, осол тохиолдож болзошгүй гэдгийг ч иргэдэд сануулсан юм. Мөн цаг агаарын төлөв байдал хүйтэрч байгаатай холбоотойгоор иргэдийг цахилгаан халаагуураа залгаж орхихгүй байх, зуухнаас гал алдах зэрэг гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна.
У.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ