
Оросын телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг дэлхий даяар олон сая үзэгчтэй болсон билээ. Нэвтрүүлэгээ 12 дугаараар төгсгөл болголгүй ер нь муу ёрын тоо гэгддэг 13 дахийг нь бэлтгэх санаа төрсөн Баратын хамгийн их шуугиан тарьсан 13 дахь цувралын шилдэг гурван оролцогчийн нэг Вит Маног Монголд урьж авчрахаар болжээ. АНУ-аас Оросын зөн билэгчдийг халз тулаанд дуудан хүрэлцэн ирсэн зөн билэгтэн тэрбээр Елена Голунова, Дмитрий Волохов зэрэг хүчтэй өрсөлдөгчтэй зэрэгцэн 13 дахь тулаанд тунасан юм. Харин түүнийг “Ундрах аяс” ХХК-ийнхан Монголд урьсан бөгөөд Мано энэ сарын 15, 16-нд МҮЭСТО-д иргэдтэй уулзах аж. Тэрбээр хүмүүсийг архи, тамхи гэх мэт муу зуршил болон удаан хугацааны уур бухимдлаас үүдэлтэй зан араншингийн өөрчлөлтөөс салахад нь туслах юм байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг амьдралын хэвшмэл арга барилаас ангижирч, эрүүл зан үйлд суралцахад нь туслах энергийн эмчилгээ хийх аж. Харин хүссэн хүн бүхэнтэй ганцаарчлан уулзаж, сонирхсон асуултад нь хариулах боломж бараг гарахгүй болов уу гэдгийг зохион байгуулагчид хэлсэн. Тиймээс ирэх зургадугаар сард Вит Мано Монголд дахин ирж магадгүй гэнэ. Түүнтэй уулзахыг хүссэн хүн бүр 80 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ