Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна

img

  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын хувьд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан тавьсан Монгол Улсын Засгийн газар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьцаа эзэмшдэгээ мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг шалган судалж, дүгнэлт ирүүлэх тухай тавьсан асуултын хариуг сонсох юм. Мөн ОХУ, Герман улсын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, барилгын асуудалтай асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн тухай тайланг сонсож байна. Хуралдаанаас гарах шийдвэрийг эргэн мэдээлэх болно. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
гадны эдийн засгийн алуурчдын гар хөл бологчидтой тооцоо хийх цаг болоогүй юу?
2013-04-10