Хүнсний харшилтай тэмцэхээр нэгдэв

img

Монголын харшил судлалын нийгэмлэгээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Дэлхийн харшлын байгууллагаас санаачлан “Харшилтай тэмцэх Дэлхийн долоо хоног-2013” арга хэмжээг “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй Эрүүл Мэндийн асуудал” сэдвээр зохион явуулахаар болсон талаар тэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд Монголын Харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхбаяр, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаяр, ОНХА-ны дарга Л.Баттөр, Улын нэгдүгээр төв эмнэлгийн Харшил судлалын эмч Т.Рэгзэдмаа нар оролцлоо.

Тус нийгэмлэгийнхэн “Харшилтай тэмцэх Дэлхийн долоо хоног-2013" арга хэмжээ нь дэлхийн 93 оронд хэрэгжиж ‘'Хүнсний харшил бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал” нэрийн дор зохиогдож байна.

Дэлхий даяар 220-250 сая хүн хоол хүнсний харшилтай гэж судалгаагаар гаргасан. Хүнсний харшлаар өвчлөгсдийн тоо хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өссөөр байна. Үүний дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна.Монгол Улсын хувьд монголын харшил судлалын нийгэмлэг нь хоёр дахь жилдээ “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног-2013” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд, харшлын тухай, харшлаас урьдчилан сэргийлэх талаар харшилтай хүмүүс, эцэг эхчүүдэд зохих мэдлэг чадвар хандпага эзэмшүүлэх юм. Мөн арьс харшил, чих хамар хоолой, уушги, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт  зориулан харшлын талаарх сургалтыг ирэх бямба гаригт зохион явуулах юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ