Хүй долоон худгийг шинэ загвараар тохижуулна

img

  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссийн гишүүд “Хүй долоон худаг”-т ажиллаа.  “Хүй долоон худаг”-т Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор 8 жил болж байгаа ч  наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин одоог хүртэл бүрдэж чадаагүй байгаа юм. Жил жилийн наадмаар хурдан хүлгийн уралдааныг үзэхээр наадамчин олон энд цугладаг ч тоосжилт ихтэй, худалдаа үйлчилгээ явуулахад тохиромжгүй, нийтийн бие засах газрын хүрэлцээ муу, уралдаж байгаа морьдыг харах боломж бага зэрэг олон бэрхшээл байдаг гэдгийг “Баяр наадмыг зохион байгуулах комисс”-ын гишүүд хэллээ. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Монгол наадам цогцолбор” барихаар төлөвлөөд байгаа юм.  Тиймээс энэ жилийн баяр наадмаас өмнө тухайн цогцолбортой уялдуулж, “Хүй долоон худаг”-т шинээр наадмын талбай барих болсон тухай Монгол Улсын Шадар сайд болон Сангийн сайдад Нийслэлийн удирдлагууд танилцууллаа. “Хүй долоон худаг”-ийн 900 га талбайг 4 бүсэд хуваан тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, 20 мянган авто машины зогсоол бүхий талбайг хатуу хучилттай болгох юм. Мөн үйлчилгээний хэсэгт 10 мянган хүн нэгэн зэрэг хооллох, 5000 хүн нэгэн зэрэг худалдаа үйлчилгээ явуулах боломжтой байхаар тусгайлан талбай засаж, энэ хэсгийн тоосжилтыг бууруулах зорилгоор эко хавтан байрлуулах юм. Мөн амралтын бүсийг наадамчин олны ая тухай байдлыг хангахуйцаар тохижуулж байгаагаас гадна сэрүүн асар барьж, асарт том хэмжээний LCD дэлгэц байрлуулан наадмын морьдыг үзэх боломжоор хангахаар урьдчилан төлөвлөөд байна. Түүнчлэн морьдыг гараанаас бариа хүртэл үзэж болохүйц үзэгчдийн талбай гаргаж тохижуулахаар комиссын гишүүд ярилцлаа. Наадмын үеэр хурдан морь үзэхээр ирсэн иргэд хорин хоёрын товчоогоор гарч, Шар хөвийн дөрөлжөөр давах ганц замаар зорчдог. Үүнээс болж морь бариа руу явах, буцах үед түгжрэл үүсдэг. Тиймээс энэ жилийн хувьд энэ түгжрэлийг багасгахын тулд 361-ийн гармаар буцаах маягаар тойрог хэлбэрээр зорчуулах боломжтой гэсэн юм. Баяр наадмыг зохион байгуулах комисс энэхүү Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шаардагдах хөрөнгийн асуудлыг  хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5674:
þóí íààäàì òýð ¿åä òà çºâõºí áèå äààñàí ãèø¿¿í ë áàéíà ø¿ äý
2013-04-10
çóñàð÷:
ìàë õàâàðæèëòàä ñàíàà çîâîõã¿é áàéíà óó.íîãîî èäýõ õýä ¿ëäýõ, íîõîé èäýõ õýä ¿ëäýõèéã íü õ¿ëýýãýýä áàéãàà þì óó àæèëàà õèéãýý÷ ýý øàäàð ñàéäàà ï¿ðýâäîðæ, Ýíõáîëä íàð øèã àæèëàà÷
2013-04-10
bas hyy:
ªâºëæèëò õ¿íäðýýä áàéõàä þóí íààäàì áý ÒÁÄ ãóàé åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëüä íýð äýâøèõ ãýýä ÿíç á¿ðèéí àðãà ñýòãýýä îëíû ºìíº ýôèðò ãàðàõ àðãà õàéãààä öàñòàé ìºñòºé ºâºë ãýýä ø¿ëýã óíøààä ãàð
2013-04-10
яйыб:
машины тухай яржийна малнуудаа
2013-04-10
bathuu:
MONGOL NAADAM HEZEE CH TOIROG HELBEREER URALDAJ BOLOHGUI, BILEGDEL,ULAMJLAL,SOYOL GEED IH YUM BII SHYY HUUHDUUD EE
2013-04-10
Hunnu:
Mongolyn neriig gargah tom show yum bgaa yum shuu dee...
2013-04-10
монгол:
аль ч газарын морин уралдаан алсын тойрог хэлбэрийн замаар уралдаж үзэгчид нь алсаас харах боломжтой байхад монгол наадмын уралдаан харах боломжгүй бариан дээр морьд нь шогшиж орж ирж байгааг үзхэд ямарч сонирхолгүй ямар хүний хаанахын морь ирж байгаа нь мэдэхгүй болохоор наадмыг сонирхолгүй болгоод байгааг анхаараачээ.
2013-04-10
Зочин:
Заа бас дажгүй л санаа байнашд, бодох л хэрэгтэй асуудлын нэг байсан юм. Монгол минь бага багаар ч гэсэн урагшилж байгаа гэдэгт итгэж байна шүү...
2013-04-10