
Дархан-Уул аймгийн матетатик, байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай Оюуны ирээдүй цогцолбор сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит ЕБС-иудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Эрэл спортын төвд нээлтээ хийлээ. Нийтдээ 26 багийн 280 гаруй тамирчид тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна.
Одоогоос 10 жилийн өмнө аймгийн Засаг даргын захирамжаар тухайн үеийн 7 болон 17 дугаар сургуулиудыг нэгтгэж, оюуны ирээдүй цогцолбор сургуулийг байгуулж байсан түүхтэй.
Тус сургууль байгуулагдсан цагаасаа аймгийн хэмжээнд гэлтгүй улсын хэмжээнд шилдэг, тэргүүний сургуулиудын тоонд багтаж ирсэн билээ. Энэ хичээлийн жилд 83 бүлэг, 2790 сурагчтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сургуулийнхан 10 жилийн ойн баяраа угтсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Үүний дараа аймгийн нийт багш нарын дунд ч гимнастикийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Мөн үе үеийн төгсөгчиддөө зориулан, тэднийг хүлээн авах хуваарь ч гаргаса байна. Оюуны ирээдүй цогцолборын 10 жилийн ойн нэмэржит тэмцээн хоёр хоногийн турш үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ