Хойд Солонгосыг кибер халдлагад буруутгав

img

Өнөөдөр Сөүлийн  банк болон телевизийн сувгууд кибер халдлагад өртжээ. Үүнд Хойд Солонгосыг буруутгаж байгаа талаар Өмнөд Солонгосын  “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.

БНСУ-ын Харилцаа холбооны яамны  албан тушаалтны ярьснаар 48 мянган компьютерийн мэдээлэл устсан аж. Кибер халдлага өнгөрсөн сарын 20-ноос эхлэн үе шаттайгаар явсан гэнэ.

Солонгосын хойгийн байдал АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгаснаас болж хурцдаж  тагнуулын эх сурвалж хоёр улсыг дайны бэлэн байдалд байгаа хэмээн мэдээлсээр байгаа билээ.

Д.Баясаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ