
Хоёр орны 950 мянган га нутаг дэвсгэрийг хамарсан “Амурын” гэсэн тодотголтой байгалийн хүрээлэн байгуулах талаар “WWF” мэдээлжээ. Монголын талын Онон Балжийн нутаг дэвсгэр Орос-Монголын хилтэй залгадаг бөгөөд Сохондинскийн хүрээлэн хилээс 20-40 км зайтай байдаг аж.
Энэ сарын 3-нд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Сохондинскийн байгалийн энэхүү газрыг хамгаалалтад авах тушаалд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Монгол Оросын хил дамнадаг уг газар нь зэрлэг амьтдын урсгал явах нутаг дэвсгэр болох юм. Тухайлбал, тал нутгаас зээр, тарвага, тогоруу Оросын нутаг дэвсгэр рүү харин тайгаас баавгай зэрэг ойн амьтад Монгол руу чөлөөтэй нүүдэллэх орчинг бүрдүүлэх зорилготой аж.
Энэхүү газар нутагт манай хоёр орны нутаг дэвсгэр дээр дамнан амьдарч, үрждэг 12 төрлийн сүүн тэжээлтэн, 33 төрлийн шувуу, 25 төрлийн загас Улаан номд бичигдсэн байдаг.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ