
"Ану хатан" киног ХБНГУ-ын Берлин хотод ирэх сард гаргахаар болжээ. Энэ үеэр Зохиолч Б.Шүүдэрцэцэг киногоо үзэгчдэд сонирхуулж, "Ану хатан" романаа гарын үсэгтэйгээр худалдах бодолтой байгаа аж.
Энэхүү үйл ажиллагааг тус улсад суугаа Монгол Улсын итгэмжит консулын албатай хамтран гүйцэтгэх бөгөөд Герман дахь "Монголчуудын холбоо", "Монгол оюутны холбоо"-г оролцуулах юм байна.
Тэрбээр зөвхөн Германаас биш, европын орнуудад байгаа монголчуудаас ирсэн хүсэлтийн дагуу энэхүү үйл ажиллагааг ХБНГУ-аас эхэлж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ