
Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв буюу хуучин нэрээр “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн 14 хүүхэд өнгөрсөн оноос Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот дахь Хянган замын үндэсний сургуульд суралцаж байгаа аж.
Тэгвэл саяхан Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв буюу хуучин нэрээр “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ удирдлагууд хүүхдүүдээ хүлээж авсан. Тэд энэхүү хүлээн авах ажлын явцдаа Хөх хотод суралцахаар явсан 14 хүүхдийн аж амьдрал, сурлагатай танилцах зорилгоор очиж, хүүхдүүдтэйгээ уулзжээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь өсвөр насны буюу төгсөх ангийн хүүхдүүд байсан бөгөөд ерөнхий боловсролын сургалтын программын хоцрогдолтой байсан тул эх орондоо очиж суралцах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс Хөх хотод суралцаж байгаа хүүхдүүдийг буцааж авчрах шийдвэр гаргаснаар тэд эх орондоо ирцгээжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ