
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно,бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дулаарч Дархадын хотгор, Эгь-Үүр, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ