Шүүгчдийг танилцуулна
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр товложээ.
•Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах;
•“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Дахин санал хураалтын зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/;
•“Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; • Маршалын албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•Мөрдөх албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/;
•Улсын Их Хурлын гишүүнР.АмаржаргалаасМонгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Компанийн тухай хуулийн хэрэгжилтийнталаархасуулга”-ын хариуг сонсох;
•Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-ЭрдэнээсМонгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийнталаархасуулга”-ын хариуг сонсох.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ