
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн хоёр, 226 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Учир нь тэрбээр эмнэлгийнхээ төв сервер рүү нэвтэрч өвчтөний оношийг санаатайгаар засчээ. Үүний улмаас өвчтөн Л.Батмөнхөд буруу эмчилгээ хийгдсэн байна. Тэрбээр уг үйлдэлдээ тус эмнэлгийн их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нарыг татан оролцуулжээ. Тиймээс их эмч А.Баярзаяа нар ч уг хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж.
Өдгөө уг хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтан-Очир шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд эмч нар буруугаа хүлээжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ