
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан өчигдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бусад сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Тоомас Лукк нь энэ сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд БНХАУ-аас манай улсыг хавсран суух юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ