Дарьтай торхон дээр суугаа багахангайчууд

img

Үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж нийгэм эдийн засгийн хөгжил хурдсах тусам химийн хорт бодис бидний өдөр тутмын амьдралын маань салшгүй нэгэн хэсэг болж байна. Эдгээр химийн бодисын ихэнх хэсэг нь бидний амьдралд ямар ч тайлбар ойлголтгүйгээр орж ирж хүн болон байгаль орчинд аюул учруулах боллоо. Өнгөрсөн жил Японы хэвлэлээр Монгол улсад цөмийн хаягдал хадгалах талаар нийтэлснээс хойш нэлээдгүй шуугиан дэгдээж байгаа. Төр засгийн дээд төвшинд хүртэл яригдаж Ерөнхийлөгч хэзээ цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ булуулахгүй гэж хатуухан мэдэгдсэнээр асуудал сая нэг намжиж билээ. Цөмийн хаягдлаас ч дутуугүй химийн хорт бодисын хаягдал манайд бий.

Өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн тооллогод 572 аж ахуй нэгж,  байгууллага хамрагджээ. Энэ үеэр 2288 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 86 мянга 287 тонн үлдэгдэл нөөц химийн бодис байна гэсэн тоо гарч. Үүнээс  1562 нэр төрлийн 4326 тонн химийн бодис нь хаягдал. Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй, химийн бодисын хугацаа дууссан, хаяг шошгогүй, бүртгэлгүй, зориулалтын бус газар химийн бодис хадгалдаг гэсэн судалгааг мэргэжлийн хяналтынхан гаргажээ.

Сүүлийн тооллогоор тоологдсон 4326 тонн химийн хортой аюултай бодисыг устгах, хадгалах сав ч алга байна. Нийт дөрвөн мянга гаруй тонн хортой, аюултай бодис байна гэдэг нь 60 вагон гэхэд болно. Зөвхөн Налайх дүүрэгт гэхэд 40-50 вагон химийн хортой хаягдал устгах шаардлагатай байгаа. Хорт бодисыг “булшиллаа” гэхэд хүн, мал амьтанд аюул үүсгээд байгаа химийн хортой бодис агаар, салхи, усаар дамждаг их аюултай гэнэ.

Уг нь Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлөөс өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд химийн хорт бодисыг ашиглах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах тухай шийдвэр гарсан. Харин хэрэгжүүлэх журам нь гараагүйгээс хорт аюултай химийн бодисоо яах аргаа олохгүй байна. Эдгээр химийн бодисын дийлэнх нь нийслэлд байгаа гээд бодохоор ямархан аюул занал дунд бид ажиллаж амьдарч байгааг бэлхнээ хэлээд өгч байгаа юм. Мэргэжлийн хяналтынхан химийн хорт бодисын хаягдлаа зайлуулах үүрэг даалгавар өгч олон сая төгрөгийн торгууль ногдуулаад ирэхээр цаадуул нь хулгайгаар хаа ч хамаагүй асгадаг, булдаг байдал газар авчээ. Ихэнхдээ хүн амьтан нутагладаггүй алс бөглүү газар сонгодог байсан бол сүүлийн үед бүр нийслэлийн хаяанд шахуу булж, үгүй хийхийг оролдох болжээ.

Химийн хортой аюултай  бодис устгах байгууламжийг Багахангай дүүрэгт барих талаар ярилцаж байгаа гэнэ. “Жил ирэх тусам химийн бодисын хэрэгцээ нэмэгдэж байгаа. Тиймээс устгал хийх газрыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг албаныхан хариулж байна.

Аюулгүй болгох байгууламж нь баригдаагүй төлөвлөгөө төдий байхад аль хэдийнэ Багахангай дүүргийн нутагт байрлах орос цэргийн ангийн хуучин агуулахад магнийн исэл гэгч аюултай бодисыг Тамбовын цэргийн химичид ТББ-ынхан авчирчээ. Дүүргийн ард иргэд мэдээж эсэргүүцэж таарна. Ундны цэвэр усны нөөцтэй, газар нь төдийлөн бохирдоогүй, хүн амынх нь тоо эрчимтэй нэмэгдэж ирээдүйд аж үйлдвэрийн район болох хэтийн төлөвтэй дүүргээ бохирдуулахгүй байхын төлөө тэмцэх нь тэдний хувьд ариун үүрэг. Багахангай дүүргийн төр захиргаа иргэдийнхээ төлөөлөлтэй өчигдөр нийслэлд ирж хэвлэлийнхэнд хандсан юм.

Өнгөрсөн амралтын өдөр гурван том машин бүхий магнийн исэл хэмээх хорт бодисын хаягдлыг энэ агуулахад авчирчээ. Энэ агуулахын байршил нь тус дүүргийн ундны усны эх үүсвэрийн орчимд юм байна. Ямар нэгэн байдлаар хадгалалтын горим алдагдаж газрын хөрсөнд нэвчвэл дүүргийн усны ундаргыг бохирдуулаад зогсохгүй эргэн сэргээгдэхгүйгээр орчноо бохирдуулна.

Магни исэл хэмээгч энэ бодис шатаж дэлбэрэмтхийн дээр нунтаг байдлаар агаарт тархан хүн малын нүд сохолж, хамрын салстаар дамжин уушиг, зүрхэнд хоромхон зуурт хүрч улмаар хорт хавдрын шалтаг шалтгаан болдог аюултай гэсэн тайлбар байна. Бас нэг аюултай тал нь тэсэрч дэлбэрэх магадлал хамгийн өндөр. Хадгалах горим нь тиймээс ч маш нарийн байдаг байна. Нунтаг цагаан өнгийн магни исэл харагдаж байгаа шиг номхон бус учраас хадгалах, устгахдаа нарийн чанд дарааллын дагуу ажиллах онцгой шаардлагатай байдаг байна. Тэгсэн чинь Багахангайд аваачсан магни исэл орос цэргийн ангийн ус гоожсон нэг муу агуулахад хадгалагдаж байдаг.

Багахангайчуудын ингэж тэмцэх нь ч зөв. Химийн хорт хаягдлыг хадгалах, аюулгүй болгох байгууламжийг Багахангайд барихаар төлөвлөж байгаа нь ч учир дутагдалтай. Хүн амын суурьшилтай ирээдүйд ч нийслэлийн дагуул хот болон өргөжих хөгжлийн ирээдүйтэй ийм газар яагаад ийм аюултай байгууламж барьж болохгүй. Газар мундаа юу. Хүн амьтан суурьшдаггүй газар нутаг бишгүйдээ л нэг байгаа шүү дээ. Дээдчүүл ээ.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii_dulam:
Ulsiin bosoo tenhlegiin daguuh tomor zamiin bolon awto zamiin zangilaa gazar Niisleliin huwid strategiin ach holbogdoltoi gazar shyy dee. Ene orosiin tsergiin surguuliin nohodyyd eh oronch bai. Ene oron nutagd chini jiriin irged amidarch baigaa shyy. Hyn amid yawah erhtei. Jaahan buhimdaad yum bichiheer ene Admin ni hem hemjee zorchson geed ustgaad bh yum. Bagakhangaichuuddaa az jargal hysie
2013-04-12
Мэргэн:
Тэр шатамхай бодисыг нь очоод үзчихээд юм бичвэл дээр байхаа. Хааяагүй байгаа хог хаягдлыг журамлах гэсэн санаачлага нь буруудаад байгаа болж байна уу. Тэгээд бүгдээрээ хог хаягдалтайгаа цуг байгаад байх уу. Тэр агуулахуудыг түр хадгалах байгууламжаар ашиглах шийдвэр бүхий л шатандаа гарсан гэж сонссон.
2013-04-12
yuy665:
гадныхны хаягдал хогыг бид амь эрсэн хэдэн мөнгөөр худалдан авч эрүүл мэнд ард түмнээсээ салах ёсгүй
2013-04-11
Мэргэн:
Тэр шатамхай бодисыг нь очоод үзчихээд юм бичвэл дээр байхаа. Хааяагүй байгаа хог хаягдлыг журамлах гэсэн санаачлага нь буруудаад байгаа болж байна уу. Тэгээд бүгдээрээ хог хаягдалтайгаа цуг байгаад байх уу. Тэр агуулахуудыг түр хадгалах байгууламжаар ашиглах шийдвэр бүхий л шатандаа гарсан гэж сонссон.
dnslmngsdlgnmsd:
jkdsbksdbfkjsdb
2013-04-11
dsfdsfds:
dshiufshifse
2013-04-11
fdvfvfdvd:
m,svnsd,vn sd
2013-04-11
баян:
багарангай дүүрэг чинь төв аймгийн байн сумын нутагт байдаг юм. иймээс энэ асуудал зөвхөн багахангайчуудын асуудал биш яг энэ орчин бол хүн ам нилээд төвлөрсөн газар шүүдээ газар нутгийн байдал нь ч гэсэн ойролцоо байгаа 3-4 хэсэг суурин газруудыгг холбоход л том хот бий болох боломжтой газар шүү. хэрвээ энэ мэдээлэл үнэн бол химийн бодисыг даруй холдуулсан нь дээр байхаа баянгийнханч гэсэн эсэргүүцэж байна шүү
2013-04-11
Магни исэл:
Магнийн исэл айхтар хортой бодис ч бас бишээ, магнийн ислийг магнийн хлоридоор хатууруулаж барилгын ханын материал хийж ашигладаг шүү дээ.
2013-04-11