Түркийн Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ

img

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайп Эрдоан өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайп Эрдоны товч намтар Төрсөн он сар өдөр: 1954 оны 2 сарын 26 –ны өдөр Истанбул хотод төрсөн. Боловсрол: 1973 онШашны тусгай дунд сургууль төгссөн /Имам Хатип/ 1981 он Истанбул хотын Мармара Их сургуулийн худалдаа, эдийн засгийн факультет төгссөн Ажилласан байдал: 1969-1980 он    Сонирхогчийн хөл бөмбөгийн тоглогч 1970 он Үндэсний авралын намын залуучуудын байгууллагын дарга 1985 он Сайн сайхны намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Истанбулын тойргийн дарга 1994 он Истанбул хотын дарга 1997 он  Сиирт мужид болсон сонгуулийн үеэр ухуулга агуулсан шүлэг ишлэсэн хэргээр 4 сар шоронд хоригдсон 2001 он  Шударга ёс, хөгжлийн намын үүсгэн байгуулагч, дарга 2003 он Сиирт мужаас нэр дэвшиж, сонгогдсон парламентын гишүүн 2003 оноос  Ерөнхий сайд Гэр бүлийн Эхнэр, 4 хүүхэдтэй байдал: Сонирхол: Хөл бөмбөг, уран зохиол Бусад: Р.Т.Эрдоаны эцэг нь эргийн харуулын алба хашдаг хүн байсан бөгөөд Түркийн ирээдүйн Ерөнхий сайд өсвөр насандаа Истанбул хотын гудамжинд ундаа, нарийн боов худалдаалдаг байжээ. Тэрээр Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Тэрээр хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Багатур:
Наад нехер чинь емне нь ирэхдээ манайд 5 одтой буудал бэлэглээ биз дээ тэрийгээ нэх
2013-04-11
zochin:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайп Эрдоан өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Survalchilagchaa gej
2013-04-11