Обама тамхины татвар нэмж боловсролд зарцуулна
Цагаан ордон тамхины татварыг нэмэхээр болжээ. Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд дээрх саналыг оруулсан байна.
Тэрбээр “Бид Америкийн хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг чанартай авч байх талаар мужуудтай ажиллана. Үүнд гарах зардлыг залуучуудын эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн тамхинд татвар нэмснээр олох юм. Энэ бол зөв шийдвэр” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын ирэх жилийн төсөвт 744 тэрбум ам.доллар дутаж байгаа аж. Тус улсын зардал 3.778 триллион, орлого 3.034 триллион хэмээн тооцоод байна. АНУ-ын санхүүгийн жил энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх оны есдүгээр сарын 30-н хүртэл үргэлжилнэ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ