
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар хэлэлцэх эхний асуудал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах байсан. Улсын Дээд Шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчэд болох М.Батсуурь, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нараас УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч санал хэлсэн юм.
Дараагийн асуудал “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байгаа.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг батлахыг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ