
Үндэсний стастистикийн хорооноос 2013 оны нэгдүгээр улирлын нийгэм эдийн засгийн үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд 2013 оны эхний улиралд 18872 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 18952 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1211 эхээр буюу 6.9 хувиар, хүүхдийн тоо 1215 хүүхдээр буюу 6.9 хувиар өссөн байна.
Энэ оны эхний улиралд нялхсын эндэгдэл 311 болж, өмнөх оны мөн үеийнхээс 17 хүүхэд буюу 5.8 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 58 хүүхэд эндэж, 1 хүүхэд буюу 1.7 хувиар буурчээ.
Халдварт өвчнөөр 2013 оны эхний улиралд 10538 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 458 хүн буюу 4.2 хувиар буурчээ. Энэ нь салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 606 хүн буюу 69.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 422 хүн буюу 37.3 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 526 хүн буюу 28.7 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 109 хүн буюу 8.9 хувиар өссөн хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 1832 хүн буюу 64.7 хувиар буурснаас голлон шалтгаалсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ