В.Путин Итгэлт хамбад хүндэтгэл үзүүллээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Буриадын Иволгины дацанд зочилсон талаар Оросын хэвлэл мэдээллийнхэн бичжээ. Тус улсын бурхны шашны төв гэгддэг Иволгин дацангийн хамба лам Дамба Аюушеев Цогчин дуганаас эхлэн ерөнхийлөгчид хөтөч хийн явсан байна.
Энэхүү дацанд сүм дуганаас гадна номын сан, бурхны шашны урлагийн музей байдаг. Мөн 1991 онд дацангийн дэргэд бурхны шашны дээд сургууль байгуулсан бөгөөд өдгөө дөрвөн факультетэд 100 гаруй оюутан суралцдаг.
Дацангийн хамгийн хүндтэй газар, мэдээжийн хэрэг Хамба лам Дашдорж Итгэлийн занданшуулсан цогцос байрладаг сүм. Үйлийн үр нимгэлж, хүсэл биелүүлдэг гэх хамбын цогцос байрлах дуганд Оросын төрийн тэргүүн зочилсон аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ