Монгол эмчийг ЮНЕСКО-д нэр дэвшүүлжээ

img

ЮНЕСКО болон дэлхийн алдарт “L'Oreal” корпорациас жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, амжилт гаргасан тив бүрээс гурав, нийт 15 залуу эрдэмтэн эмэгтэйд шагнал гардуулдаг уламжлалтай. Мөн шагналыг дагалдуулан “ЮНЕСКО-L'Oreal” –ын нэрэмжит 40 мянган ам.долларын тэтгэлэгт олгодог аж. Энэ жил Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д.Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаар 2012 оны “ЮНЕСКО-L'Oreal” хэмээх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай шагналын эзэн болжээ. Уг хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус улсын түүхт сургуулиудын нэг болох Сорбонны их сургуульд зохион байгуулагдсан аж.   Мөн энэ үеэр Хүний их эмч Д.Энхмааг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн зүгээс ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн байна. Тухайн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байгаа хүний талаарх нэр дэвшигчдийн суралцаж байсан үр дvн, хийж буй судалгааны ажлын цар хүрээ, цаашдын ирээдүй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон үзүүлэлтээр олон улсын хэмжээнд шагналын эздийг шалгаруулдаг гэнэ. Дашрамд дуулгахад, ирэх оны шагналд нэр дэвшүүлэх оролцогчдын материалыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дээр тавдугаар сарын 30-ныг хүртэл хүлээн авах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good:
good
2013-04-13
иргэн:
ЫАЯР ХҮРГЭЕ. УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
2013-04-12
zochin:
sain baina, bayar hyrgie, erdemtei soeltoi hymyys bie toono gej baihgui ee.
2013-04-11
tuulai:
bitgii bie-ee toogooroi amjilt
2013-04-11
chimeg:
mundag bna ulam ihiig hiij buteej mongol ulsiihaa neriig manduulaarai bayar hurgie
2013-04-11