
Хошин урлагийн "Х-Түц" хамтлагийн уран бүтээлчид Тайваний нэрт зохиолч Чюн Яогийн "Сюэкө бүсгүй” зохиолыг жүжиг болгожээ. "Сэрүүн хасын нууц" хэмээх уг драмын эмгэнэлт жүжиг энэ сарын 18-нд нээлтээ хийнэ.
Энэхүү жүжгийг гол дүрд Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Х.Баттулга, залуу жүжигчин Н.Ялалт гол дүр бүтээх юм. Мөн энэ жүжигт 8-11 насны хоёр охин тоглож байгаа гэнэ
. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ч.Найдандорж, нэгдүгээр найруулагчаар И.Одончимэг ажиллах бол продюссероор Н.Онон ажиллаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ