
УИХ-ын баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн чуулган эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын цаг тул гишүүд орон нутагт ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон бусад асуудлаар Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултадаа хариулт авч байна.
Энэ үеэр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нийслэлийн замын түгжрэлийг багасгах талаар ямар бодлого баримталж байгааг ЗТХБХБ-ын сайдаас тодруулсан юм.
Тэдний асуултад Х.Баттулга “Сингапур, Япон, Солонгос зэрэг улсаас метро бариулах судалгаа хийлгэж байгаа. Эдгээр байгууллагын судалгаа ирэх жил дуусна. Тэр үед энэ асуудал шийдэгдэнэ. Хилээр орж ирж байгаа машины тоо замбараагүй болж байна. Үүнд бидний тарааж байгаа халамжийн мөнгө багагүй нөлөөлж байна. Нэгдсэн бодлого хэрэгтэй байн” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ