Халаасны хулгайчдаас болж Лувр хаагджээ
Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй алдарт Парисын Луврын музейн ажилтнууд “бослого” гаргажээ. Музейн 200 гаруй ажилтан, хамгаалалтын 100 орчим хүн Соёлын яамны дэргэд болсон эсэргүүцлийн цуглаанд оролцож халаасны хулгайчдаас болж хэвийн ажиллах боломжгүй байгаагаа илэрхийлжээ.
Жагсаалд оролцогчдын ярьж байгаагаар Луврт ирсэн үзэгч, зочид төдийгүй өөрсдөө ч зохион байгуулалттай хулгайчдад эд хөрөнгөө алдаж байгаа тул харуул, хамгаалалтыг сайжруулахыг холбогдох газраас шаардсан байна. Музей удахгүй үзэгчдийн өмнө үүдээ нээнэ хэмээн албаны хүмүүс хэлжээ.
Луврт жилд ойролцоогоор 10 сая гаруй хүн ирж үйлчлүүлдэг аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ