
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг УМБГ-аас шалгаж эхэллээ.
Учир нь тэд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Тэднийг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт буруутган, сэжиглэж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ