Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

img

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  төв болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус  дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага  зэргийн хур тунадас орно. Салхи өдөртөө баруун хойш эргэж түр зуур  секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өдөртөө хойноос секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  6-8 градус хүйтэн,  өдөртөө 10-12 градус дулаан  байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ