Өнөөдөр болох зарим үйл явдал

img

  -Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуучуудын сурч боловсроход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь" сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр 13.30 цагаас болно. Энэхүү уулзалтад ХАХНХ-ны дэд сайд Э.Тамир, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, СЗХҮТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, БШУЯ-ны харъяа агентлагууд болон их дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцно.   -МХЕГ дээр 11.00 цагаас  ундны усны талаар хэлэлцэнэ. Шадар сайд оролцоно.   -БОНХЯ-ны Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвд гарч буй Монгол-Германы биологчдын хамтын ажиллагааны 50 жилийн ойд (1952-2012) зориулсан үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагт болно.   -Эмнэлэг бүрт боломж, эмч бүрт чадамж” уриан дор өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх “өрхийн эмчийн сургууль” тасралтгүй сургалтыг Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн яам, ЭМШУИС, Астеллас фарма компанитай хамтран Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Улаанбаатар хотноо "Blue sky tower"-ийн Daimond хурлын танхимд 13.00 цагаас болно.   -"Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагт Сонгуулийн 26 дугаар тойргийн дарга хэвлэлийн бага хурал хийнэ.   -"Тариалангийн шинэчлэл” улсын зөвлөгөөн  09:00 цагт Драмын театрт эхэлнэ.   -”Монгол төрийн уртын дуу”-г Төрийн түүхийн музейд 10:00 цагт зална.
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ