ТОП-20 индекс буурчээ

img

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 48 ХК-ийн 163.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 133.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 124.7 мянган ширхэг хувьцааг 155.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 8.9 мянган ширхэг хувьцааг 7.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 271 хэлцэл хийгдсэн байна. Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 26 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21005.53 нэгжид хүрч өмнөх өдрөөс 116.10 нэгжээр буюу 0.55 хувь  буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 216.2 тэрбум төгрөг болсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ