БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно
IV хороололд байрлах "Xалла" ресторанд 17.00 цагаас БНСУ-д ажиллаж байсан иргэдийн долоо дахь уулзалт болно. Уг уулзалтыг БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын /АҮХНХ/ Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж байгаа юм. Уулзалтад суурин төлөөлөгч Чой Ху Ёнг оролцохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийг танилцуулна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ