”Алтан тул”-ын эзэн хэн бэ
2010 оны шилдэг эдийн засагчид тодорлоо. "Монгол" дээд сургуулиас оны шилдэг эдийн засагчийг тодруулах “Алтан тул” арга хэмжээг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 2010 оны “Алтан тул” арга хэмжээ шилдэг эдийн засагчаар ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатарыг тодрууллаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бизнесийн орчны шинэтгэлийн хүрээнд татварын албаны үйл ажиллагаа, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг нээлттэй болгон шинэ түвшинд хүргэх, татварын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Татварын албаны шинэчлэл ил тодын хөтөлбөр, Үндэсний татварын албаны албан хаагчдын нийгмийн хөгжлийн хөтөлбөр, Татварын албаны албан хаагчдын сургалтын хөтөлбөр, Үндэсний татварын албаны хэмжээнд авилга, хээл хахуультай тэмцэх хөтөлбөр зэрэг цогц бодлогыг боловсруулж, шат дараатай хэрэгжүүлж байгааг нь үнэлэн энэхүү шагналыг өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ