“Анкара” гудамжны нээлт боллоо

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Таийп Эрдоан манай улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-ийн нэрэмжит гудамжны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

“Анкара”-ийн гудамжийг нээж тууз хайчлах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва,  БНТУ-ын шадар сайд ноён Бекир Бозда, ТИКА-ийн Ерөнхийлөгч Сердар Чам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүгд Найрамдах Турк Улсын талаас манай улсын нийслэл Улаанбаатар хотод өөрсдийн нэрэмжит гудамжтай болохыг хүссэн хүсэлтийн дагуу Нийслэлийн ИТХ-ын 2006 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 240 дугаар тогтоолоор тус дүүргийн Хүнсний I дэлгүүрээс СУИС хүртэлх гудамжийг Турк Улсын нийслэл  Анкара хотын нэрэмжит гудамж болгосон билээ.

2011 онд нийт 2 сая ам.долларын өртөгтэй 2.8 га талбай бүхий Анкарагийн нэрэмжит гудамжны тохижилтыг БНТУ-ын Элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагаа зохицуулалтын (ТИКА) олон улсын байгууллага хариуцан 7 метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох “Назар”-ыг бэлгэдсэн байгууламж, усан оргилуур, гэрэлтүүлэг,  ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Дашрамд дуулгахад, энэхүү нээлтийн ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Таийп Эрдоанд талархал илэрхийлж, “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн юм.

  П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Urnaa:
Yaj baigaa yum be. Mongol mongolooroo l baildaa
2013-05-27
шалгаж бичмээр юм:
Би эндээс Тэрбишдагвыг хайгаад олсонгүй, хаана нь байнаа? ? ?
2013-04-12
Russian:
Ooo.Are u a Russian.
2013-04-12
аааа:
Монгол Улс урд зүгээсээ Хятад, Зүүн талаасаа Өмнөд Солонгос, Баруун талаасаа Туркт эзлэгдэн мөхөх байх оо. Ядаж түүхчид нь худалдагдаад байна.
2013-04-12
0ooo-d:
Chi Mongol Toriin Altan Argamjaa-g dairdag hen be?!! Tureg Mongol 2 sain harilstaatai bval Mongol Uls l hojno shu!!!!!! Mongoliin 1000 iluu ouytan Tureg uls-d suraltsaj bgaa.
2013-04-12
ssss:
naad zuragnuud deer chin erdoan gedg hun chin haragdahgui bn shde oor hun bn setguulchee zuraglaachaa
2013-04-12
Oooo:
Zailaldaa, umhii tureguudee..
2013-04-12
Russian:
Ooo.Are u a Russian.