Хойд Солонгос, Ираны эсрэг хамгаалалтын систем шаардлагагүй
Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Конгрессийн доод танхимд үг хэлэхдээ “Умард Солонгос болон Иран АНУ-д пуужингийн довтолгоо хийх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Пентагон АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системд нэмэлт-баригч пуужин дахин байршуулах шаардлагагүй гэжээ.
Батлан хамгаалах хорооны дарга генерал Мартин Демпси гишүүдийн Иран, Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаархи асуултад “Одоохондоо эдгээр орны аль нь ч цөмийн дайн хийх чадваргүй” хэмээн хариулсан байна.
АНУ өнгөрөгч гуравдугаар сард Польшид пуужин замаас нь устгах төхөөрөмж байршуулахаас татгалзаж байсан юм. Харин дараа нь Солонгосын заналхийллээс болж 2017 он хүртэл пуужингийн довтолгооноос хамгаалах системээ өргөжүүлэхээр болсон билээ. Батлан хамгаалахын сайд Хейгел энэ үед Аляскт пуужин-баригч систем суурилуулна хэмээн мэдэгдэж байв.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ