Цукерберг нам байгуулжээ

img

  Тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг улс төрийн нам байгуулахаа албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр цагаачлалын хууль дэндүү хатуу байгаагаас гадаадын авьяаслаг иргэдийг ажиллуулахад бэрхшээлтэй байгаа тул ийнхүү улс төрийн нам байгуулах үндэс болсон гэж хэлсэн байна.

Цукерберг “Бид цагаачлалын улс төрийн хачин бодлого явуулдаг. Өнөөдрийн ертөнцөд ийм бодлого тохирохгүй” хэмээн мэдэгджээ.  Тэрбээр мөн түүний нам боловсролыг дэмжих, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх бодлогыг эн тэргүүнд тавина хэмээн хэлсэн байна.

Түүний нам Fwd.us ("forward us") буюу Бидэнтэй хамт урагшаа гэсэн нэртэй байх аж. “Facebook”-т намынх нь нэртэй сайт бий болсон бөгөөд Yahoo-ийн захирал Марисса Майер, Google-ийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт, LinkedIn-ийг үүсгэн байгуулагч Рейд Хоффман нар түүнтэй нэгдлээ.

Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

keke:
Dandaa Evreinyyd yu setgeed baigaa yum boldoo
2013-04-13
Amyna:
Hairtai shu teneg hen mii
2013-04-12
11111:
мундаг залуушүү
2013-04-12
zochin:
namiin gishuudee terbum hurgeerei
2013-04-12