"Би чадна " өдөрлөг болов

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс "Би чадна " өдөрлөгийг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийг зохион байгуулсанаар тархины саа, дауны хам шинж, оюун бэрхшээлтэй хүүхдүүдэд хандах олон нийтийн хандлага болон эцэг эхчүүд, хүүхдүүдийг би, бид чадна гэсэн итгэл үнэмшилийг бий болгох. Түүнчлэн эдгээр хүүхдүүдэд ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох үндэс суурийг тавих, тэсвэр хатуужил зоригийг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэгддэгээрээ онцлогтой юм. Энэхүү өдөрлөгт  хүүхэд, эцэг эх, ажилчид, дэмжигч зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон байна. Өдөрлөгийн үеэр боулинг, хаалганд бөмбөг өшиглөх, сагсанд бөмбөг шидэх, цагираг унагах зэрэг нийт спортын 12 төрлөөр тэмцээн зохион байгуулж, насны ангилал болон бэрхшээлийн хэлбэрээс хамаарч 2-12 насны хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион явуулжээ. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ