Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоов
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 36,7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөгөөр тооцох болсон тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг буюу цагт 1425 төгрөгнөөс багагүй байхаар тогтоох урдчилсан саналыг өнгөрсөн сард Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлж байсан.
Харин Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрт оролцогч талууд хөдөлмөрийн хөлсний талаар ярилцсаны үндсэн дээр ийнхүү 192 мянган төгрөг байхаар тогтоожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ