Эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгана гэв

img

 

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны “В” танхимд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Уг асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлж тэтгэврийн зөрүүг арилгах боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүсчээ.

Өнгөрөгч 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж эхэлсэн Засгийн газраас 126 дугаар тогтоолоор 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу  20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зохицуулсан нь 35-45 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь шалтгалан албадан тэтгэвэрт гаргасан гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 1991 онд  энэхүү тогтоолын дагуу тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд эд ажиллах насандаа албан шахалтаар тэтгэвэрт гарчээ.

Өнөөдөр ажилласан жил хүргэхгүй гэсэн шалтгаанаар эдгээр эмэгтэйчүүд 80-120 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэнэ. Тухайн үед тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд өдгөө 60-65 наснынхан. Энэхүү тогтоол нь олон арван жилийн турш тэдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрхийг боогдуулж, ар гэрийхнийг нь хохирооход хүргэсэн гэл ээ.

Тэр үед эдийн засгийн дараалсан хямрал  тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж,  орон тооны цомхотгол хүчээ авч байсан үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэж хэлж болно гэв.

Тиймээс 2012 оны есдүгээр сард батлагдсан “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох  хууль батлагсантай холбоотой уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.3 –т зааснаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж хуулийн үйлчлэх хүрээг заасны дагуу дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс  үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хандмаа:
5 хүүхэдтэй 50 настай 26 жил ажиласан ня-бо ч ажилтай хүн 2007 онд тэтгэвэрт гарахад 67000 буюу одоо 367000 авч байна.Гэтэл ажил мэргэжил адил хүн 8 жилийн дараа 55 тай гарахад 435000 авдаг .Одоо 2020.2021 онд тэтгэвэрт гарч буй мэргэжилгүй жижүүр.үйлчлэгч.тогооч зэрэг бага тушаалын албан хаагчын тэтгэвэр 390 ээс 400 тогтоод байна.Тэтгэвэр тогтоох үндэс суурь нь гажуудалд ороод байна.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа 5.7 жилийн асуудал бол цөөн хүний эрхийг хамгаалсан харин цаана нь 60 аас дээш насны ихэнх ахмадууд 1960 аас 2010 онд ажил үүрэг гүйцэтгэж байсан 400000 аад ахмадуудын 60 орчим хувь буюу 240000 ахмадууд хохирч явна.Энэ нь мөнгөний ханшны өөрчлөлтөөр өсгөх итгэлцүүрийг буруу тооцсон.Тэтгэвэр нэмэхдээ бага тэтгэвэр дээр 30 нэмээд өндөр тэтгэвэр дээр 25 ийг нэмэж ирсэн.Тэтгэвэр тогтоох үндсэн тогтолцоог өөрчилж өөр өөр хугацаанд гарсан ижил ажил,ижил мэргэжилтэй ,ажилласан жил ижил хүний тэтгэвэрийг адилхан болгох тэтгэвэр тогтоох доод шатандаа шударга ажиллах тал дээр анхаарахыг ахмадууд санал болгож байна.
2022-01-04
zok uur:
4 hvvhedtein ulmaas tetgewert ert garsan ehchvvdiin tetgeweriig nemehni tuiliin zuw bn demjij bn
2013-04-15
zula:
yostoi zuv
2013-04-13
нмна:
энэ бол гончигдоржийн үед ардчиллынхны х йсэн ажил гэдг ийг ард иргэд мадэж байгаа байхаа ер нь сүүлийн үед цалин тэтгэвэр нэмнэ гээд л байна гэхдээ өндөр тэтгэвэр авдаг хүмүүст адил хувиар нэмэхэд тэдн ийх улам л өндөр болоод бага тэтгэвэр авдаг бидэнд бага нь нэмэгдэж байгаа шүү дээ ажилла сан жил авсан цалингаараа тэтгэвэр тогтоогддог ч гэсэн одоо хөдөлмөрийн доод хэмжээ нэг зуун ерэн хоёр мянга бошллоо миний хувьд одоо хоёр зуун таван мянган төгрөгийн тэтгэюэр авдаг амьдрахад хэцүү л байна гэхдээ амиа хорлотой нь биш дээ өлөн зөлмөн явж л байна даа ардчилал гараад мөнгийг их л хэмжэгээр тэрбум тэрбумаар нь төлөвлөөд зарцуулаад байгаа ч ард бидэнд хөрсөн дэр буугаад амьдрал дээш илсэн юм алга юмны үнэ улам л нэмэгдээд хэцүү л байна даа
2013-04-13
Zulaa:
VG VHEH.
2013-04-12
ariuna:
EHE ODPIIH MEHD XVPGIE. TA BVXEHD. VHEH ZYUL BUCHCEH BNA DEMJIJ BNA.TEP VEIIHXEH 60-65 HACHIIXAH.VG VHEH.BUDHIIG XAPJ ZEECEI GEJ ZALBUPCH BNA. CAHAACHULGA GAPGACAH TA BVXEHD BAVPLLA. HAUZ HOXDIIH XAMT.
2013-04-12
зочин:
яг үнэн
2013-04-12
zochin:
ene sait gej orontsog hunii erhiig estoi neg buduulgeer zorchij bnaa
2013-04-12
Зочин:
Энэ бол АН-ынхны эдийн засаг, нийгмийн асуудлаар тоглож ирсэн жишээнүүдийн эхнийх нь. 1991 оны тэтгэврийн хуулинд 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх 20 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгоно. Тэтгэвэр тогтоолгосон хүн цалин, тэтгэврээ давхар авч болно гэсэн заалтыг оруулснаас олон эх тэтгэврээ сайн дураараа тогтоолгосон. Дараа нь ажлын байр хомсдоход энэ эхчүүд эхний ээлжинд халагдалгүй яахав дээ. Сая шимтгэл нөхөн төлөх хууль баталж байхаар Нийгмийн суурь тэтгэврийн хуулийг гаргасан бол бага тэтгэвэртэй эхчүүдэд илүү их нэмэгдэл очих боломжтой байсан юм шүү дээ. АН-ынхан асуудлыг судлахгүй, хүчээр тулгадгийн гай нь энэ дээ.
2013-04-12