Нүүдэлчний ухааныг дэлхийд гайхуулсан А.Уранбаяр хүү оны шилдэг хүүхэд боллоо

Нүүдэлчний ухааныг дэлхийд гайхуулсан 11 настай А.Уранбаяр хүүгийн талаарх сурвалжлагыг ShuuD.mn сайт анх уншигч, үзэгчиддээ цувралаар хүргэж байсан билээ. Тэгвэл өдгөө А.Уранбаяр хүү 2010 оны шилдэг хүүхдээр шалгарч, Эр зориг, авхаалж самбаа номинацийн эзэн болоод байна. А.Уранбаяр хүү таралж байсан даагаа алдаж, араас нь хөөсөөр байгаад тайга руу орж төөрсөн. Тайгад 11 хонохдоо араатан амьтнаас өөрийгөө хамгаалж, чонотой таарахдаа барьж явсан хазаарынхаа төмрийг дуугаргаж чимээ гаргаад, айж зугтах биш эр зоригтой алхаж байсан тухайгаа бидэнд ярьж байсан билээ. Ингээд, насандаа "томдсон" эр зоригтой А.Уранбаяр хүүд манай сайтын хамт олноос баяр хүргэж буйг уламжилъя.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ