
Алдарт "Backstreet boys” хамтлаг ирэх сарын 20-нд манай улсад ирэх гэж байна. "Хүмүүн Фильм" уран бүтээлийн нэгдэл "Эвэнто" ХХК, Монголын Залуучуудын Холбоо, хамтран өнгөрсөн онд Michael Learns To Rock хамтлагийн тоглолтыг Монголдоо амжилттай зохион байгуулсан. Харин дараагийн төсөл нь “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тус хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа аж. Үүнтэй нь холбогдуулан гэрээ хэлэлцээр хийж аялан тоглолт хийх завсар чөлөөгөөр нь Монголдоо урьж авчрахаар болсон энэ нь юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ