Улаанбаатар анх удаа гадаадын 1000 зочин хүлээн авна

img

  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү хуралд оролцохоор дэлхийн 135 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч Улаанбаатарт ирэх юм. Үүнээс гадна 10 гаруй орны манлайлагч улстөрчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр энэ үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтаар зорчих Бүгд Найрамдах Нигер улсын Ерөнхийлөгч, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч зэрэг найман орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирэх юм.  Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооноос зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн томоохон зохицуулалт хийх тухай зөвлөмж, саналыг нийслэлийн удирдлагуудад ирүүлжээ. Тухайлбал дээрх  өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох, “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг худалдаа үйлчилгээний томоохон захуудын үйл ажиллагааг түр зогсоох, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар гэх мэт хотын төвийн замуудад зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус тусгай дуут гэрлэн дохиогоор тоноглогдсон,  хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд бусад замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах гэх мэт зохицуулалт хийхийг санал болгосон байна. "Улаанбаатар хот өмнө нь дээд тал нь 400 орчим зочин нэгэн зэрэг хүлээн авч байсан. Ер нь  нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай дөрвөн зочин ирэхэд л замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс ийм зохицуулалт хийсэн нь иргэдэд төдийгүй айлчилж байгаа зочдын аюулгүй байдлыг хангаж байгаа явдал юм.  Төрийн тусгай хамгаалалтын хуулиар нэгдүгээр зэрэглэлийн зочдын цуваа явж байх үед замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн хориглодог” хэмээн Нийслэлийн замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа С.Отгонбаатар хэлж байна Нийслэлийн удирдлагууд асуудлыг олон талаас нь хэлэлцээд замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаа үед нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.  Ажил амьдралаа залгуулж байгаа иргэдээ хохироохгүйн тулд ажлын нэг өдөр буюу 29-ний даваа гарагт троллейбусаар үнэгүй явуулах гэх мэт зохицуулалт хийх шаардлага гарч байна. Тиймээс энэ асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой эсэхийг нягтлахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд,  үндэсний хорооноос ирүүлсэн зөвлөмж болон удирдлагын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн дахин боловсруулсны дараа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын үеэр хэрэгжүүлэх замын хөдөлгөөний зохицуулалтыг эцэслэн шийдвэрлэхээр тогтлоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зараа:
ямар лайтай ажил вэ? өдрийн хоолоо олохын тулд явж байгаа ядуу оронд тус болохоосоо гай болох нь их хурал бололтой. ардчлал гэж хошгоруулагчидад л хэрэгтэй юм байхдаа.
2013-04-14
1111111:
medexgvi yum da ireed xyraldaad ineeldeed l yawdag daraan araas n boon byryy geree vlddeg shvv de
2013-04-13
zochin:
arxi yysan xvmvvstei ted nar yu gej taaralddag yum be yum l bol xorij bx yum a ter odoriin orlogiin mongiig ter gadaadyyd ogox bolow uu xeden darga nart l ashigtai xyral boldog biz de oy tolgoi yala da
2013-04-13
jdsh:
Gadniihan end zugeer tostoi mah idej airag uuh gej irj baina gej chi bodoj baina uu? Horongo oruulalt uls orond chin heregtei tosol geree heleltseer ehluuuleh gej guur bolj irj baigaa humuus. Chi ch teriig yaaj oilgoh ve dee dovnoosoo tsaaadahiig harj chadahgui cham shig amitan bol urgelj yaduu heveeree baina!
2013-04-13
ekh oronch:
Ekh oroniikhoo tuluu hedhen khonog tevichitsgei
2013-04-13
zaluu mongolchuudaa:
sain amaraad baitsgaa amaraad baitsgaa amrah durtai hevteh durtai
2013-04-12
зочин:
тэр өдрүүдэд амарья
2013-04-12
asdfagagag:
ЭСВЭл ТэР 4 ӨдӨр Нь амралтын өдөр болгочих амар зүгээр. Гэртээ гэдсээ илээл Яаж сүржигнэхийг нь хароол хэвтэж байя.
2013-04-12
sdfgsgfsfgsdfg:
Тэр 1000 хүн ирээд бид хөгжчих үү. Бидэнд хоол өгөх үү. Өдрийнхөө хоолыг яая гэж байж юун хөгжил энэ тэр вэ. Хөгжүүлэх сонирхол дээрээ алга за.
2013-04-12
jdsh:
Gadniihan end zugeer tostoi mah idej airag uuh gej irj baina gej chi bodoj baina uu? Horongo oruulalt uls orond chin heregtei tosol geree heleltseer ehluuuleh gej guur bolj irj baigaa humuus. Chi ch teriig yaaj oilgoh ve dee dovnoosoo tsaaadahiig harj chadahgui cham shig amitan bol urgelj yaduu heveeree baina!
zochin:
Bid eh orniihoo ner turiig bodoj uund bugdeeree hariutslagatai handuul yasiin. Dandaa l muu ugeer shideltsej asuudliig surguur handaj yarih yum . Ingeed baiwal bid hezee hugjnuu? Mongolchuudaa jaahan ewtei bwal yasiin.
2013-04-12
йбөаыбөаыбөа:
БИ ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА.
2013-04-12
gйөбйа:
ӨӨ лайнууд вэ. Ирэнгүүт нь тэрэлжид аваачаад тэр хурлаа хийгээсээ билээ. Амьдралын садаануудаа. Гайнууд вэ
2013-04-12
irgen:
Ug ni 4 odor l yum bna sh dee. Tegsh sondgoi gugaaraar hyazgaarlaval 2 odor l mashinaa unahgui yum bna. Uls eh ornoo bodood huleetstei handaj boloh l yum bna.
2013-04-12
amir:
Zamiin tugjirliinkhee asuudliig shiidej chadakhgui baij yun ikh khural tsuglaan khiidgiin ard tumen bidend tuvugtei baina khamag zam khaagaad.....
2013-04-12
bhgdh:
Amraachwal yasiin irgedee
2013-04-12