Угсармал орон сууцнуудыг дулаална

img

  Нийслэлд угсармал орон сууцнууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихтэй болжээ. Дулааны алдагдал ихтэй учраас эрчим хүчний хэрэглээ мөн тэр хэрээр ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчнийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай болсог байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 14 хороололд 5, 9, 12 давхар угсармал орон сууцны 1077 барилга байгаа юм байна. 14 хорооллын 45462 айлын угсармал орон сууцыг дулаалснаар нийтдээ 70,3 Гкал цаг буюу 31 хувиар дулаан хэмнэнэ гэж тооцож байгаа талаараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж нар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр танилцуулав. Энэ хэмжээний дулааныг хэмнэснээр 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд энэхүү хэмнэлт маш чухал нөлөө үзүүлэх юм байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн талаар  авах арга хэмжээний тухай төслийг НИТХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АН үүссэн цагаасаа л эхлээд энэ талаар бурсандаа. байрыг хурдан барих мөн барилгын үйлдвэрлэлийн ажиллагааг тасралтгүй явуулах угсармал бетон байшин үйлдвэрлэх хоёр комбинат байсан ямар олигархи нь авчихсан юм бол угсармал байшинг дулаалахын зэрэгцээ. дулаалгатай угсармал байшин үйлдвэрлэлийг нэмэгдүүлээсэй билээ
2013-04-14
эхлүүлээчээ:
яриад л байх юм эхлүүлээч ээ сонгуулийн уриа болгоод гараад ирсэн мөртлөө одоо таг болчихсон АНын засаг дарга нар байж л байна
2013-04-13
1 horoolol:
mash zov 2 garaa orgood demjnee
2013-04-13
говь:
13-р хороолол бас зарим байр хүйтэн
2013-04-13
ТБ-12:
3,4-р хороолол аймаар хүйтэн шүү дээ. Асар олон жил даарч өвөлжлөөдөө. Одоо л нэг юм энэ тухай ярьж эхэллээ. 13 оны өвөл гэртээ фудболктой байж байх ч юм билүү. Тэгвэл ч маш их баярлана даа
2013-04-13
damdinjav:
sain um hiij gehdee enhbayar geel uhjihgeed bga muu
2013-04-12