Хуулийн төслийг бэлэн болгожээ

img

  Монгол Улсын  Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх”, “Салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр  “Аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналтын тухай” хуулийн төслийг  Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарт өргөн барилаа. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 50 зүйлтэй бөгөөд энэ хуулийн төсөлтэй  холбогдуулан  90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, ЗГХЭГ, ХЗЯ болон  МХЕГ-ын  төлөөлөл ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ