
Шүүхийн Захиргааны тухай хууль энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэнэ.
Үүнтэй холбогдуулан 1993 оны Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тооны бус 14 гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 11-ны өдрөөс дуусгавар болсон байна.
Шинээр хэрэгжиж эхлэх “Шүүхийн Захиргааны тухай хууль”-д зааснаар Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байнгын ажиллагаатай байх бөгөөд өмнөх Ерөнхий зөвлөлийн гишүүдээс ялгаатай байх аж.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Иймд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ирэх сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод хийхээр товлосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ