Хүнсний талонд нэмж хамрагдах өрхийн судалгааг хийж эхлээгүй байна

img

  Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлтий гхүлээн авах “11 11 төв”-д энэ сарын 04-11-ний хооронд  нийт 1715 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлжээ. Эдгээр дунд Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт 120 гаруй байлаа. Иргэд эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар хандсан байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн эмч нар айлуудаар явж малчидтай уулздаггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлжээ. Зарим хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт нь эм тариа, шинжилгээний мөнгө нь орохгүй, мөнгө нэмж авч байна гэсэн гомдлыг эмнэлгийн нэр зааж ирүүлжээ. Их, дээд сургуулийн зарим оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваагүй байгаа юм байна. Тэд тэтгэлэг олгогдохгүй байна гэж "11 11 төв"-д ханджээ. үний хөгжлийн сангийн мөнгөө авч амжаагүй болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зарим иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байна гэжээ. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас иргэдийн асуултад хариу өгөхдөө  Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэдэд 2013 онд багтаан олгоно. Хүнсний талоны асуудлаар судалгаанд хамрагдсан хүмүүст олгож байгаа. Одоогоор нэмж хамрагдах өрхийн судалгаа явуулах эсэх нь шийдэгдээгүй байна” гэжээ. Нийслэлийн зарим байрны халаалт хангалтгүй байна, хөнгөлөлттэй үнээр зарагдаж байсан нүүрс борлуулах цэг цөөрлөө, нөөцийн махны олдоц муу байна гэсэн гомдол олон иржээ. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хүмүүст явуулан хариу өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Basbaatar:
Hund zugeer yum ugnu gedeg bol helenchleh setgelgeeg demjij baigaa yavdal uchir bolih heregtei.Ternii orond hen hudulmurlunu ter am tosdono geed ajil hiilgej,jishee ni hog tseverluulj ajliin hulsiig ni ter dor ni uguh heregtei
2013-04-13
øóóä:
Àðä÷èëñàí îëîëòîî ñóðòàë÷ëàõ ãýæ Ìîíãîë óëñ ÷óóëãàí çîõèîõ ãýæ áàéãàà ãýñýí.Àðä÷èëëûí"áóÿíààð" õ¿í àìûíõ íü 70 õóâü ÿäóóð÷ õîîñîðñîí ýíý óëñ àðä÷èëëûã ñóðòàë÷èëæ äºíãºõ ¿¿.Õ¿íèé àìèéã çîðèóäààð õºíººõ ¿ç¿¿ëýëòýýðýý Àçèä òýðã¿¿ëæ áàéãàà íü àðä÷èëëûí îëîëò þì ãýæ ¿¿.Îäîî õ¿íñíèé òàëîí òàðààæ áàéãàà íü ñîöèàëèñò Êóáà,Ñîëîíãîñîîñ ÿëãàà áàéíà óó.Ìîíãîëûí "àðä÷èëàë" è÷èæ ¿õìýýð þì.
2013-04-13
huns:
zugeer yum aavahaa odoo bolih tcag bolson ene zasgiin gazar yu ch hiij chadhgui e ni hende ch todorhoi
2013-04-13
dsfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-13