“Nike CR7” пүүзний танилцуулгыг хөлбөмбөгийн од Криштиану Роналду хийлээ. Энэхүү шинэ спортын гутлын уриа “Ялах дуртай харин ялагдлыг үзэн ядаж байна” гэж байгаа нь Роналдуд яг тохирно хэмээн компанийн менежерүүд нь үзжээ.
“Nike CR7” пүүзний танилцуулгын үеэр Роналдутай ярилцсаныг сонирхуулъя.
-Хөгжмийн студи ба Криштиану Роналду гэхээр нэг л авцалдахгүй?
-Би анх удаа хөгжмийн бичлэгийн студид ирж байна. Үнэхээр таалагдсан. Бид бүгд хөгжимд дуртай. Бага зэрэг “солиотой” байхыг өөртөө зөвшөөрч рэп үглэмээр байсан. Миний бодлоор муугүй болсон гэж бодож байна. Ямар ч байсан уйдаагүй, ёстой сайхан байлаа.
-Муугүй сонсогдож байна. Арай хөлбөмбөгөө орхиод хөгжим рүү урвах гэж байгаа юм биш биз.
-Үгүй дээ. Хөгжмийг зөвхөн сонирхоно. Энэ миний хүчтэй тал биш.
-Анх бодсоноос хэцүү юм уу?
-Хамаагүй хэцүү юм байна. Хөндлөнгийн нэгэн хараад амархан гэж боддог байх. Ямар ч ажлын адил хөгжим асар их туршлага, мэдрэмж шаарддаг. Хөгжмийн нэг зэмсэг эзэмшихийн тулд хэдэн цаг дасгал сургуулилт хийдэг юм байна. Дуулахад ч бас. Хөлбөмбөг тоглох хамаагүй хялбар.
-Үнэхээр хөлбөмбөг тоглох хялбар гэж үү?
-Тийм, миний бодлоор.
-Хөгжим танд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хөгжим миний нэг хэсэг, ойр дотны минь хүмүүсийн нэг хэсэг. Бид хөгжимгүй бол ийм аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс би дуртай.
-Өнөөдөр ер бусын өдөр гэж та хэллээ. Таны ямар өдөр хэвийн өнгөрдөг вэ. Хөлбөмбөг тоглоогүй үедээ өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Хөлбөмбөгөөс өөр юм хийх таалагддаг шүү. Тухайлбал, хөгжмийн студид найзуудтайгаа байх үнэхээр сайхан байна. Өөрийгөө шинээр нээх дуртай. Баясч, хөгжих амрах хэлбэрийг сонгодог.
-Өөрийнхөө хувийн амьдралын талаар ярьж болох уу?
-Хөлбөмбөг бол миний амьдрал. Миний карьер. Тиймээс сайн формтой байхыг үргэлж хичээдэг. Би энэ спортод дээд зэргээр анхаарлаа хандуулдаг. Тиймээс ч би хөлбөмбөгөөс амсхийх үедээ найз нөхөдтэйгээ сезоны үеэр “хориглодог” амралтаа хамт өнгөрүүлэх дуртай. Өөр төрлийн спортоор хичээллэж амардаг тал ч бий. Зарчмын хувьд би дасгал сургуулилт, нислэг, зочид буудал гэсэн хуваарьтай байдаг. Би амьдралаа хүнд гэж хэлэхгүй ч энэ амьдралд бараг л чөлөөт цаг байхгүй гэж хэлэх гэсэн юм.
-“Nike CR7” танд юугаараа таалагдсан бэ?
-Сайн коллекц байна лээ. Надад жижиг деталиуд. Тухайлбал, фирмийн бэлгэдэл-хэрээсттэй зүрх, уриа их таалагдсан. Гайхалтай санаа. Би яг л ийм уриатай хүн шүү дээ. Би
“Nike”-ийн нэг хэсэг болсондоо жаргалтай байна. Бахархаж ч байна.
-Та сая уриа дурдлаа. Та үргэлж төгс зүйл рүү тэмүүлдэг үү?
-Тийм юм шиг байна. Хэрвээ чи өрсөлдөж ялах дуртай бол үүнийхээ төлөө бүгдийг хийхэд бэлэн байна гэсэн үг. Тиймээс ч би зорилгодоо хүртэл ажиллах, хөдөлмөрлөх дуртай. Би өөдрөг үзэлтэй, ялах дуртай.
-Талбайн гадна ч гэсэн үү?
-Тийм ч хүчтэй биш. Хэрвээ хөлбөмбөгийн тухай биш бол өөрөөсөө хамааралтай бүхнийг хийнэ. Гэхдээ хэтрүүлж биш.
-
“CR7” классик бас модерн гэж нэрлэж байна. Энэ таны санаа юу?
-Тийм. Надад их таалагдаж байгаа. Энэ бол маш сайн зохицол. Классик хэлбэр, хурц деталиар ялгарсан. Би чинь залуу хүн. Тиймээс сонгодог хэлбэр стильтэй хослохоор маш сайн нийлнэ.
-Пүүзнүүдийн тухай, талбай дээр өмсөхөд аль нь эвтэй тухай яриач?
-Хүн бүхэн өөрийн гэсэн сонголттой. Би өөрийн саналаа үргэлж илэрхийлдэг байсан. Дизайнеруудад өмсч байхад, тоглож байхад ямар байсан талаар санал бодлоо хэлдэг
. “Nike”-тай хамтран ажилласан онд нэлээд их өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Одоо их өндөр чанартай хийгдэж байгаа. “Nike”-тай тоглосон ямар ч хөлбөмбөгчин дахиад өөр сонголт хийхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Таны олон улсын карьер 2014-Бразилиар үргэлжилнэ?
-Португалийн шигшээ дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд тоглох эрмэлзэлтэй байдаг. Бразилийн хувьд энэ орон бидний хувьд ойр дотно. Адил хэлээр ярьдаг дотны хүмүүс маань байдаг.
Бэлтгэсэн Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ