
УИХ-ын 26-дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт маргааш дахин санал хураалт болно. Энэ тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж байгаа юм. Тус тойрогт 80 хэсгийн хороонд 1500 орчим төрийн албан хаагч ажиллах бөгөөд дахин санал хураалт өгөх Сонгинохайрхан дүүргийн иргэд нь 2012 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн хүмүүс байх шаардлагатай юм байна. Санал хураалт маргааш өглөө 07.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах байрны тухайд хэсгийн хороод нь 2012 оны сонгуулийн үеэр байрлаж байсан санал авах байрууддаа байгаа аж. Тус тойрог нийт 179824 сонгогчтой юм байна.
Санал хураалтад хувь заахгүй бөгөөд нийт санал өгсөн ирцээс хамгийн их санал авсан нь УИХ-ын гишүүн болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ