Сонгинохайрханчууд саналаа өгч эхэллээ

img

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт өнөөдөр  07.00 цагт эхэллээ. Энэ тойрогт АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж байгаа юм.

Энэхүү дахин санал хураалтад сонгуулийн 80 хэсэгт 1500 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт туршилтын байдлаар санал хураалт явуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын талаарх саналыг гаргасны дагуу  өнгөрөгч пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  өнөөдөр болж буй дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөгөөр баталсан  юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dugneh songuuli:
Ene songuuli An, Man 2 t dun tavih chuhal songuuli bolno do
2013-04-14